Австралийн нэрт DJ, продюсер Энтони Паппа дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхийн өмнө Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн уран бүтээлийн шинэ төлөвлөгөөний талаар дэлгэлээ.
Тэрээр энэхүү ярилцлагаараа дамжуулан шинэ хамтын ажиллагаанууд болон уран бүтээлчийн цомог гаргахаар ажиллаж байгаагаа дурдсан юм. Түүнчлэн тэрээр Австралийн DJ-нуудын төлөөлөл болж, олон улсын тавцанд нэрээ гаргаж яваадаа бахархаж байгаагаа илэрхийлжээ.
Энтони Паппа "Би DJ-ээр ажиллаад 40 жил болох гэж байна. Би маш их баяртай байгаа бөгөөд маш их талархаж байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.