Австралийн дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин Дельта Гудрем (Delta Goodrem) Европын тансаг зэрэглэлийн аялалд хөгжмийн хөтөлбөрийг хариуцан ажиллахаар болжээ.
Дельта Гудрем нь Австралид төдийгүй дэлхий дахинд “Innocent Eyes”, “Mistaken Identity” зэрэг олон хит дуугаараа танигдсан, олон шагнал хүртсэн уран бүтээлч юм. Тэрээр Европын Адриатын болон Зүүн Газар дундын тэнгисээр үргэлжлэх 12 хоногийн тансаг аяллын хөгжмийн хөтөлбөрийг удирдан явуулна. Энэхүү аялалд оролцогчид Дельта Гудремийн гайхалтай тоглолтыг үзэж, түүнтэй уулзах боломжтой болох нь.
Аяллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аяллын компанийн албан ёсны сайтаас авах боломжтой. Дельта Гудремтэй хамт Европын үзэсгэлэнт газраар аялах ховорхон боломжийг бүү алдаарай!