Дэлхийн хөгжмийн ертөнц болон сошиал медиагийн од, "Life Goes On" зэрэг олон сая хандалт авсан уран бүтээлээрээ танигдсан Америкийн дуучин Оливер Три Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон нисдэг тэрэгний ослын улмаас таалал төгссөн харамсалтай мэдээлэл байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, агаарт хоёр нисдэг тэрэг мөргөлдсөний улмаас нийт зургаан хүн амиа алджээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор нутгийн эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд ослын газарт аврах багийнхан ажиллаж байна.
Оливер Три нь өөрийн өвөрмөц, этгээд хэв маяг, хошин шогийн мэдрэмжтэй клипүүд болон вирус мэт тархдаг контентуудаараа залуусын дунд маш алдартай байсан юм. Тэрээр зөвхөн хөгжимчин төдийгүй сошиал медиагийн нөлөөлөгч байсан бөгөөд түүний гэнэтийн үхэл шүтэн бишрэгчдийг нь цочролд орууллаа.
Түүний "Life Goes On", "Hurt" зэрэг дуунууд нь TikTok болон бусад платформууд дээр маш өргөн тархаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуусын сонсох дуртай уран бүтээлүүдийн нэг болсон байсан юм. Оливер Три нь 32 насандаа ийнхүү хорвоог орхисон нь хөгжмийн салбарт томоохон гарз болж байна.