АНУ-ын поп хөгжмийн ертөнцийн өвөрмөц дүр төрх, “Life Goes On” зэрэг хит дуугаараа залуусын дунд танигдсан дуучин Оливер Три Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл цацагдлаа.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Рио хотын тэнгэрт хоёр нисдэг тэрэг мөргөлдсөний улмаас цахилгаан тээврийн хэрэгслийн агуулах руу унаж осолджээ. Хэргийн газар дээр ажиллаж буй аврах багийнхан ослын улмаас хэн ч амьд үлдэх боломжгүй байсан гэдгийг онцолсон байна.
Оливер Три нь өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, хошин шогийн мэдрэмжтэй клипүүд болон сошиал медиа дахь идэвхтэй байдлаараа дэлхий даяар олон сая дагагчтай нэгэн байв. Тэрээр зөвхөн дуучин төдийгүй продюсер, кино найруулагчийн хувиар уран бүтээлээ туурвидаг байсан нь түүнийг орчин үеийн поп соёлын томоохон төлөөлөгч болгосон юм.
Одоогоор албан ёсны эх сурвалжууд болон дуучны менежментийн баг ослын талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа ч, дэлхий даяарх шүтэн бишрэгчид нь түүнийг эргэн дурсаж, эмгэнэл илэрхийлсээр байна. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Бразилийн эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.