Английн Ноттингем хотод байрлах Рок Сити хэмээх алдартай хөгжмийн клубт өчигдөр гал гарсан тухай мэдээлэл цацагдлаа. Рок Сити нь Английн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай, олон жилийн түүхтэй газар бөгөөд олон арван алдартай хамтлаг, дуучид тоглолтоо хийж байсан түүхтэй.

Гал гарах үеэр клубт байсан хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гал унтраах ангийнхан галыг хурдан хугацаанд унтрааж чаджээ. Одоогоор гал гарах болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд клубийн зүгээс мэдэгдэл гаргаж, бүх хүмүүс аюулгүй байгааг баталгаажуулсан байна.

Рок Сити клубийн зүгээс гаргасан мэдэгдэлд “Бидний хувьд энэ бол маш хүнд хэцүү цаг үе байна. Азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй. Бид галын шалтгааныг тогтоож, клубийг аль болох хурдан хугацаанд нээхийг хичээх болно” гэжээ. Залуучууд бидний хувьд гадаадын алдартай клубуудэд иймэрхүү зүйл тохиолдож байгаа нь харамсалтай хэрэг болж байна.