Дэлхийн зах зээлд алт, мөнгө болон биткоины ханш огцом уналттай байна. Эдгээр хөрөнгө оруулалтын хэрэгслүүд нь 2025 онд хүрсэн өндөр түвшнээсээ мэдэгдэхүйц доошиллоо.

Энэхүү уналтыг зах зээлийн оролцогчид АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Fed) бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаатай холбон тайлбарлаж байна. Мөнгөний бодлогын чангаруулалт нь үнэт металл болон криптовалютын зах зээлд ийнхүү нөлөөлж, үнэ ханшийн хувьд бууралт ажиглагдаж байна.