Amouranth гэх нэрээрээ олонд танигдсан, Twitch стриминг платформын алдартай хэрэглэгч Америкийн бүсгүй гэрийнхээ гадаа буун дуу гарсаны дараа өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд нуугдахад хүрсэн байна. Тэрээр энэ тухай мэдээллээ өөрийн цахим хуудсандаа байршуулсан байна.

Amouranth бол Twitch дээр асар олон дагагчтай, янз бүрийн төрлийн контент хийдгээрээ алдартай. Тэрээр голдуу видео тоглоом тоглох, биеийн тамирын дасгал хийх, халуухан төрхөөрөө олны анхаарлыг татдаг.

Түүний гэрийн гадаа буун дуу гарсан тухай мэдээлэл цахим ертөнцөд хурдацтай тархаж, түүний фэнүүд санаа зовж буйгаа илэрхийлж байна. Amouranth өөрийн цахим хуудсандаа гэрийнхээ хамгаалалтын камерын бичлэгийг байршуулсан бөгөөд бичлэг дээр хэн нэгэн этгээд хэд хэдэн удаа буудсан нь тодорхой харагдаж байна.

Одоогоор цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд буудсан этгээдийг олж тогтоохоор ажиллаж байна. Amouranth-ийн хувьд энэ нь маш том цочрол болсон бөгөөд тэрээр өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа гэдгээ мэдэгдсэн.