Америкийн телевизийн хоёр том од болох Андерсон Купер, Энди Коэн нар дахин хамтран нэвтрүүлэг хөтлөхөөр болсон байна. CNN телевизийн мэдээллийн хөтлөгч Андерсон Купер, реалити шоуны од Энди Коэн нар жил бүрийн 12-р сарын 31-нд Нью-Йорк хотын Таймс Скверээс CNN-ийн Шинэ Жилийн Нэвтрүүлгийг хамтран хөтөлдөг билээ.
Тэгвэл энэ жил тэд Америкийн Тусгаар Тогтнолын өдрийн өмнөх орой буюу 7-р сарын 3-нд зориулсан “Independence Eve Live” нэртэй тусгай нэвтрүүлгийг хамтран хөтлөхөөр болжээ. Энэхүү нэвтрүүлэгт Америкийн түүхэн дэх чухал үйл явдлууд, тусгаар тогтнолын үнэ цэнийг онцлон харуулахын зэрэгцээ хөгжөөнт тоглоом, хөгжмийн үзүүлбэрүүд багтах аж.
Андерсон Купер нь CNN-ийн гол хөтлөгчдийн нэг бөгөөд олон улсын мэдээллийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сэтгүүлч юм. Харин Энди Коэн нь “Watch What Happens Live” нэвтрүүлгийн хөтлөгч бөгөөд “Real Housewives” цуврал реалити шоуны гүйцэтгэх продюсерээр ажилладаг.
Тэдний хоорондын дотно харилцаа, хөгжилтэй хошигнол нь үзэгчдийг байлдан дагуулж, Шинэ Жилийн Нэвтрүүлэг нь CNN-ийн хамгийн өндөр үзүүлэлттэй нэвтрүүлгүүдийн нэг болдог. Тиймээс “Independence Eve Live” нэвтрүүлэг ч мөн адил амжилттай болох төлөвтэй байна.