Японы анимэ ертөнцийн нэрт төлөөлөгчдийн нэг, олон арван кино, цувралд өөрийн өнгө төрхийг мөнхөлсөн дуу оруулагч Такахиро Фүживара өнгөрсөн долоо хоногт 43 насандаа таалал төгссөн харамсалтай мэдээ цацагдлаа.

Тэрээр “My Hero Academia” анимэгийн Курогири болон “Berserk: The Golden Age Arc” киноны Пиппин зэрэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Фүживара зөвхөн анимэ төдийгүй видео тоглоом, киноны япон хэлнээ орчуулгын ажилд ч идэвхтэй оролцдог байсан юм. Түүний дуу хоолой “Final Fantasy VII Remake”, “Kingdom Hearts” зэрэг алдартай тоглоомуудаас сонсогдох болно.

Түүний гэр бүл болон хамтран ажиллагсад гүн эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд Фүживарагийн уран бүтээл, авьяас билгийг үнэлж, дурсан санах болно гэдгээ онцолсон байна. Залуу уран бүтээлчийн хойноос анимэ сонирхогчид болон урлагийнхан эмгэнэл илэрхийлсээр байна.

Талийгаачийн гэр бүл болон дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.