Цахим спортын мэдээллийн томоохон сайт болох Dot Esports-оос анимэ ертөнцийн хамгийн шилдэг 10 дууг тодруулсан жагсаалтыг гаргажээ. Гэвч тус жагсаалт нь анимэ сонирхогчид болон экспертүүдийн дунд холимог хүлээлт үүсгээд байна.

Dot Esports нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, цахим спорт болон тоглоомын соёлыг сурвалжилдаг томоохон платформ юм. Тэдний гаргасан энэхүү шилдэг 10 дууны жагсаалт нь олон нийтийн сүлжээнд багагүй маргаан дэгдээж, экспертүүд жагсаалтад орхигдсон эсвэл буруу сонгогдсон хэмээн үзэж буй дуунуудын талаар санал бодлоо илэрхийлсээр байна.

Одоогоор тус жагсаалтын талаарх хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд анимэ сонирхогчид өөрсдийн дуртай дуунууд яагаад багтаагүй талаар шүүмжлэлтэй хандаж байна.