Орчин үеийн дайн тулаанд пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны гүйцэтгэх үүрэг улам өсөж байгаа энэ үед батлан хамгаалах салбарын томоохон гүйцэтгэгч компаниуд өөрсдийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудаа танилцуулахаар цуглараад байна.

Энэ долоо хоногийн Даваа гарагт Вашингтон хотноо эхэлсэн гурван өдрийн AUSA (АНУ-ын Армийн холбооны жил тутмын уулзалт, үзэсгэлэн) нь тус улсын хуурай замын зэвсэглэлийн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг юм. Тус арга хэмжээнд компаниуд технологийн шинэ ололтуудаас гадна тэдгээрийн эсрэг сөрөн зогсох системүүдийг дэлгэн үзүүлж байна.

Энэ жилийн үзэсгэлэнд агаар болон пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдэд онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ нь өсөн нэмэгдэж буй пуужин, дроны аюулыг хэрхэн сөрөн зогсох вэ гэдэгт ихээхэн санаа зовниж буйг харуулж байна.