НАТО-гийн цэргийн дээд командлагч тус эвсэл дайныг хүсэхгүй байгаа ч хэрэв халдлагад өртвөл "өнөө орой ч тулалдахад бэлэн" байгааг онцоллоо.
Энэхүү мэдэгдэл нь Оросын зүгээс нууц халдлагуудаа нэмэгдүүлэх эсвэл цэргийн хязгаарлагдмал довтолгоо хийх замаар НАТО-гийн хамгаалалтыг туршиж үзэж болзошгүй хэмээн Европын албаныхан сэрэмжлүүлж буй үед гарч байна.
Сүүлийн саруудад Европын улс орнуудад Оросын нууц ажиллагаа идэвхжиж, хэд хэдэн ноцтой хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, Эстонийн батлан хамгаалах салбарын компанид гал тавьсан халдлага гарсан бол ХБНГУ-ын нэгэн нисэх онгоцны буудалд Украины онгоц руу халдах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн явдал гарсан байна.
Хэрэв ОХУ НАТО-гийн эсрэг довтлохоор шийдвэл тус холбоо хариу арга хэмжээ авах болно гэдгээ ийнхүү мэдэгдээд байна.