АНУ-ын автомашины зах зээлд томоохон өөрчлөлт ажиглагдаж байна. Сүүлийн үеийн мэдээллээр, цахилгаан автомашины (EV) эрэлт буурч байгаа энэ үед гибрид буюу хосолсон хөдөлгүүртэй автомашинууд зах зээлийн гол од болон гарч ирлээ.
Өмнө нь гибрид хөдөлгүүртэй автомашинуудыг зөвхөн цахилгаан тэрэг рүү шилжих үеийн түр зуурын шийдэл эсвэл гүүр гэж үздэг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгджээ. Одоогийн байдлаар эдгээр автомашин нь функц болон үнийн хувьд хэрэглэгчдийн таашаалд нийцэж, зах зээлд давуу байр суурийг эзлээд байна.
Цахилгаан автомашины эрэлт суларч байгаа нь гибрид загваруудын борлуулалт өсөхөд шууд нөлөөлж байна. Хэрэглэгчид илүү практик, үнийн хувьд хэмнэлттэй сонголтыг хийх болсон нь гибрид автомашиныг зах зээлийн шинэ гол тоглогч болгожээ.