АНУ-ын Трампын засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд нь тус улсын эрчим хүчний салбарт томоохон сорилт үүсгэж эхэллээ. Шинээр нэвтрүүлж буй хүнд суртлын саад бэрхшээлүүд нь нийт 92 ГВт цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийг боомилох эрсдэлтэй байгааг мэдээлж байна.
Эдгээр хязгаарлалт нь АНУ-ын эрчим хүчний салбарт хамгийн их хувь нэмэр оруулж буй хоёр гол эх үүсвэр болох нар болон салхины эрчим хүчний төслүүдэд шууд нөлөөлөх юм. Одоогийн байдлаар эдгээр салбарт 121 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий шинэ төслүүд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа боловч төрийн зүгээс тавьж буй хүнд суртлын улмаас тэдгээр нь гацаанд орох аюултай байна гэж үзэж байна.
Нар болон салхины эрчим хүч нь АНУ-ын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Гэвч засаг захиргааны зүгээс авч буй энэхүү шинэ алхмууд нь салбарын хөгжлийг сааруулж, эрчим хүчний шинэ нийлүүлэлтийн төлөвлөгөөнд томоохон дарамт учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.