АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Алан Гринспен 100 насандаа таалал төгсөв. Энэхүү мэдээллийг NBC News суваг түүний эхнэр, тус сувгийн Вашингтон дахь албаны дарга Андреа Митчеллийн эх сурвалжаас иш татан дамжуулжээ.
Алан Гринспен нь 1987 оны наймдугаар сараас 2006 оны нэгдүгээр сар хүртэл АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажиллаж, тус улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байсан юм. Тэрээр 2006 онд албан тушаалаасаа чөлөөгдөхдөө Холбооны нөөцийн сангийн хамгийн шилдэг тэргүүн хэмээн өргөмжлөгдөж байсан ч, түүнээс хоёр хүрэхгүй жилийн дараа тохиолдсон санхүүгийн хүнд хямралын улмаас шүүмжлэлд өртөж байв.
NBC News-ийн мэдээлснээр, тэрээр Паркинсоны өвчний улмаас үүссэн хүндрэлийн улмаас гэртээ таалал төгсжээ.