Дэлхийд алдартай дуучин, жүжигчин Ариана Гранде өөрийн "Eternal Sunshine" аялан тоглолтын хуваарьт өөрчлөлт орсон талаар мэдээллээ. Тэрээр нийт гурван тоглолтын товыг хойшлуулсан байна.

Уг шийдвэртэй холбогдуулан дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хуваарьт гарсан энэхүү таагүй өөрчлөлтийн төлөө бид маш их уучлалт хүсэж байна" хэмээн мэдэгджээ.