Америкийн алдарт дуучин, поп од Ариана Гранде өөрийн 'Eternal Sunshine' аялан тоглолтын хүрээнд төлөвлөгдсөн гурван тоглолтын товыг хойшлуулж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр энэхүү шийдвэрээ гаргахдаа шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүссэн байна. Дуучин бүсгүйн зүгээс тоглолтын товыг өөрчлөх болсон шалтгааныг үйлдвэрлэлийн асуудал (production issues) хэмээн тайлбарлажээ.

Ариана Гранде энэ шийдвэрээ гаргахдаа 'аюулгүй байдал нэн тэргүүнд' гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Одоогоор тоглолтын шинэчилсэн хуваарь болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байна.