Залуусын дунд маш их алдартай, Америкийн поп дуучин Ариана Гранде /Ariana Grande/ шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Түүний фэнүүд AG8 гэж нэрлээд байгаа энэхүү цомгийн талаар яг одоо юу мэдэж байгаагаа хүргэе.
Ариана Гранде бол дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч гэдгээрээ олонд танигдсан, Грэммийн шагналт супер од юм. Тэрээр “Thank U, Next”, “7 Rings” зэрэг хит дуугаараа дэлхий даяар олон сая хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн билээ.
Одоогоор цомгийн нэр, гарах хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл албан ёсоор гараагүй байна. Гэхдээ Арианагийн өөрийнх нь сошиал хуудсууд болон хөгжмийн ертөнцөд тархаж буй цуу ярианаас үзэхэд цомог ирэх онд багтан гарах магадлалтай. Фэнүүд нь түүний шинэ дуунуудыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд сошиал медиагаар янз бүрийн таамаг дэвшүүлж, хүлээлтээ илэрхийлсээр байна.
Ариана Грандегийн өмнөх цомгууд нь Billboard-ын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар хит болж байсан. Тиймээс энэ удаагийн цомог ч мөн адил амжилт үзүүлнэ гэдэгт фэнүүд нь итгэлтэй байна. Бид ч бас Арианагийн шинэ бүтээлийг тэсэн ядан хүлээж байна!