R&B хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгчид болох Ашер (Usher) болон Крис Браун (Chris Brown) нар хамтран Хойд Америкийг тойрох аялан тоглолтоо хийхээр болжээ. Тэдний энэхүү аялан тоглолт нь одоогоор 51 өртөөг төлөвлөөд байгаа бөгөөд эхний тоглолт нь ирэх баасан гараг буюу зургадугаар сарын 26-нд Денвер хотод эхлэхээр товлогдсон байна.
Энэхүү хамтын ажиллагааг уран бүтээлчид "жинхэнэ ах дүүсийн нэгдэл" хэмээн онцолж байгаа юм. Billboard сэтгүүлийн мэдээлснээр, дуучид аялан тоглолтынхоо бэлтгэл ажлын хүрээнд тайзны ард өрнөж буй үйл явцыг хуваалцсан байна.
Дэлхийн хөгжмийн тайзнаа өөрийн гэсэн байр суурьтай эдгээр уран бүтээлчдийн хамтарсан аялан тоглолт нь фенүүдийнх нь дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.