Америкийн FX телевизээр гардаг, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “Баавгай” (The Bear) цувралын сүүлийн бүлгийн нээлтийн өдрийг зарлалаа. Энэхүү мэдээ нь Эбон Мосс-Бахрах, Жон Бернтал нарын тоглосон “Гарри” нэртэй тусгай дугаар гэнэт цацагдсаны дараа гарч байгаа юм.
“Баавгай” цуврал нь Чикаго хотод байрлах гэр бүлийн сэндвичний дэлгүүрийг удирдах болсон залуу тогооч Кармэн “Карми” Берзаттогийн тухай өгүүлдэг. Карми нь өмнө нь тансаг зэрэглэлийн ресторанд ажиллаж байсан туршлагатай бөгөөд гэр бүлийн бизнесийг аварч, өөрийн гэсэн орон зайг бий болгохын төлөө тэмцдэг. Тус цуврал нь гэр бүл, амьдралын хүнд хэцүү сорилтууд, хүсэл мөрөөдлийн тухай сэтгэл хөдөлгөм түүхийг харуулдгаараа үзэгчдийн таашаалд нийцсэн юм.
Тус цувралд Жереми Аллен Вайт, Айо Эдебири, Эбон Мосс-Бахрах, Лионел Бойс, Лиза Колон-Заяс, Эбби Эллиотт зэрэг жүжигчид тоглосон. “Баавгай” цуврал нь “Эмми”-гийн шагнал зэрэг олон нэр хүндтэй шагналыг хүртсэн бөгөөд драмын төрөлд өндөр үнэлгээ авсан телевизийн цуврал болсон.
Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.