Холливудын од, Ирланд жүжигчин Барри Киоган (Barry Keoghan) саяхан Америкийн дуучин Сабрина Карпентер (Sabrina Carpenter)-тэй болзож байгаа билээ. Гэтэл түүнийг Сабринаг хуурсан гэсэн цуурхал цахим орчинд тархаад байсан юм. Тэгвэл жүжигчин залуу энэ цуурхлыг эрс үгүйсгэж, олон нийтэд мэдэгдэл хийлээ.

Барри Киоган өөрийн цахим хуудсандаа “Миний нэрийг интернетээр гутаан доромжилж, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлсийг бичиж байна. Энэ бол үнэхээр жигшмээр зүйл. Сабрина дээр халдсан гэх цуурхал бол үнэн биш” гэж бичжээ. Тэрээр өмнө нь ч өөрийг нь гүтгэсэн хүмүүсийг шүүмжилж байсан.

Сабрина Карпентер бол Америкийн алдартай дуучин, жүжигчин юм. Тэрээр Диснейн (Disney) телевизийн цувралд тоглож, улмаар дуучин болон олонд танигдсан. Түүний дуунууд Billboard-ын жагсаалтад байнга дээгүүр бичигддэг. Барри Киоган болон Сабрина Карпентер нар 2023 оноос хойш болзож байгаа бөгөөд тэдний харилцаа олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.