Америкийн поп хөгжмийн домог болсон, олон арван хит дууны эзэн Барри Манилоу өөрийн 1992 оны “Another Life” цомгийн дуугаа шинэчлэн гаргажээ. Энэ тухай Billboard сэтгүүл мэдээллээ.
Манилоу уг дууг анх бичихдээ 40-өөд насны сүүлээрээ байсан бол одоо 80-аад насны босгон дээр эрүүл мэндийн ноцтой сорилтыг даван туулж байгаа юм байна. Дуучны хувьд цаг хугацаа гэдэг юу болохыг илүү гүн гүнзгий ойлгож, урьдынхаасаа илүү мэдрэмжтэйгээр амилуулсан гэж үзэж байна.
Дууны үгтэй видео нь YouTube сувгаар цацагдаж эхэлсэн бөгөөд фэнүүд нь түүний уран бүтээлийг өндрөөр үнэлж, сайхан сэтгэгдлүүдээ үлдээж байна. Барри Манилоу 1970-аад оноос хойш олон арван хит дууг туурвиж, дэлхий даяар сая сая цомог борлуулсан бөгөөд түүний дуунууд өнөөг хүртэл хит парадуудад эгшиглэсээр байна.
Залуус та бүхэн ч гэсэн Барри Манилоугийн шинэчилсэн “Another Life” дууг сонсож, уран бүтээлийг нь дэмжээрэй.