Америкийн Лос-Анжелес хотын Hollywood Palladium концертын танхимд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Billboard Women In Music 2026 наадам болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд EJAE, REI AMI, AUDREY NUNA, Kehlani, Teyana Taylor, Ella Langley, Thalia, Zara Larsson, Laufey, Tate McRae зэрэг олон алдартай эмэгтэй уран бүтээлчдийг хүндэтгэн алдаршуулсан юм.

Наадмын хамгийн онцлох үйл явдлуудын нэг нь ТикТок платформ дээр алдаршсан, одоо хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж буй Белла Порч (Bella Poarch) Канадын The Beaches гэх рок хамтлагт Billboard Canada’s Global Force Award буюу "Дэлхийн Хүч" шагналыг гардуулсан явдал байв. Белла Порч нь өөрийн дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан бөгөөд The Beaches хамтлаг нь Канадын хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрээрээ энэхүү шагналыг хүртсэн байна.

The Beaches хамтлаг нь Канадын Торонто хотоос гаралтай, 2013 онд байгуулагдсан, цахилгаан гитар, хүчтэй хэмнэлээрээ онцлог рок хамтлаг юм. Тэдний хөгжим нь Канадаас гадна дэлхий дахинд фэнтэй болж, олон улсын хөгжмийн чартуудад амжилттай оролцож байгаа билээ.

Billboard Women In Music наадам нь жил бүр хөгжмийн салбарт манлайлж, өөрсдийн авьяас билгээрээ дэлхийг байлдан дагуулж буй эмэгтэй уран бүтээлчдийг алдаршуулах зорилготой юм.