Америкийн алдартай телевизийн хөтлөгч, хошин урлагийн жүжигчин Билл Махер 2026 оны "Марк Твейн"-ийн нэрэмжит шагналыг хүртэхээр болсон тухай Billboard мэдээллээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг Кеннедийн төвд гардуулах юм.

Уг ёслолын ажиллагаанд Америкийн нэрт дуучин, хөгжимчин Жон Мелленкамп оролцохоор төлөвлөгдөөд байна. Ёслолын үйл ажиллагаа ирэх сард Netflix стриминг үйлчилгээгээр дамжуулан үзэгчдийн хүртээл болох юм.