Дэлхийн крипто зах зээлийн гол хөдөлгөгч хүч болох Биткойны үнийн хөдөлгөөн олны анхаарлыг дахин татаж эхэллээ. Сүүлийн үед ажиглагдаж буй зах зээлийн савлагаа нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж байгаа ч шинжээчид энэ оны гуравдугаар улиралд ханш 50,000 ам.долларын орчимд "макро ёроол"-доо хүрч магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар, Биткойны ханш энэ түвшинд хүрэх нь хөрвөх чадварыг татах (liquidity grab) гол үйл явц байх бөгөөд үүний дараа үнэ огцом унах бус, харин эсрэгээрээ өсөлтийн шинэ мөчлөг эхлэх магадлал өндөр байна. Зарим арилжаачид энэхүү үйл явцыг зах зээлд оролцогчдыг үл итгэх байдалд хүргэх "гэнэтийн эргэлт" хэмээн тодорхойлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон хүн үнийг улам доошилно гэж хүлээж байх үед зах зээл эсрэгээрээ эргэх нь крипто ертөнцийн түгээмэл үзэгдэл билээ.

Койнтелегрэф (Cointelegraph) нь крипто валютын зах зээл, блокчэйн технологи болон дижитал хөрөнгийн талаарх мэдээллийг түгээдэг дэлхийд тэргүүлэгч мэдээллийн эх сурвалж юм. Тус сайтаас гаргасан мэдээлэлд дурдсанаар, хэрэв Биткойн энэхүү 50,000 ам.долларын босгыг амжилттай давж, дэмжлэг авч чадвал цаашид дахин том уналтгүйгээр тогтворжих боломжтой гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч крипто зах зээл нь маш өндөр эрсдэлтэй бөгөөд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлого зэрэг нь үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс залуу хөрөнгө оруулагчид маань аливаа шийдвэр гаргахдаа зах зээлийн нөхцөл байдлыг сайтар судалж, эрсдэлийн удирдлагаа зөв баримтлах нь чухал юм. Одоогоор зах зээл дээрх хөрвөх чадварын хөдөлгөөн нь Биткойныг ирэх саруудад ямар чиглэлд хөтлөхийг харах л үлдлээ.