Холливудын алдартай жүжигчин, “Gossip Girl” цувралаар монгол үзэгчдэдээ танил болсон Блэйк Лайвли энэ амралтын өдрүүдэд Нью-Йорк хотын Паунд Риж дүүрэгт ганцаараа зугаалж байх үедээ папарацциудын дуранд өртсөн байна.
Түүний энэхүү ганцаарчилсан алхалт нь поп од Тейлор Свифтийн Род-Айленд дахь гэртээ найзуудтайгаа зугаатай цагийг өнгөрөөж буй үйл явдалтай давхцаж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Свифтийн хувьд ойрын өдрүүдэд сүйт бүсгүйн үдэшлэг (bachelorette party)-тэй холбоотой цуурхал дэгдээд байгаа бөгөөд түүний эргэн тойронд олон алдартнууд цуглаад байгаа юм. Гэсэн хэдий ч Лайвли энэ удаад найзтайгаа хамт биш, харин тун энгийн хувцаслалттайгаар ганцаараа яваа нь ажиглагджээ.
Блэйк Лайвли болон Тейлор Свифт нар олон жилийн турш дотно найзууд байсаар ирсэн. Тиймээс жүжигчин бүсгүйг яагаад энэхүү үйл ажиллагаанд харагдаагүй нь шүтэн бишрэгчдийн дунд багагүй асуулт дагуулж байна. Зарим эх сурвалжууд түүнийг зүгээр л амралтын өдрүүдээ гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж байгаа эсвэл завгүй хуваарьтай байгаа хэмээн таамаглаж байгаа ч албан ёсны тайлбар хараахан гараагүй байна.
Ямартай ч алдартнуудын амьдрал ийнхүү хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар байна.