Блюз хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч, амьд домог Бадди Гай өөрийн 90 насны төрсөн өдрийг тохиолдуулан Нью-Йорк хотноо томоохон хэмжээний тоглолт хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь энэ намар болох бөгөөд алдарт хөгжимчин өөрөө тайзан дээр гарах юм.
Тус арга хэмжээнд блюз болон рок хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгчид оролцохоор болсон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тодруулбал, нэрт гитарчин Эрик Клэптон, дуучин бөгөөд гитарчин Жон Майер, Сьюзан Тедески, Дерек Тракс, Жон Батист нар болон бусад олон уран бүтээлчид Бадди Гайтай хамт тайзыг хуваалцахаар хүлээгдэж байна.
Өдгөө 90 насны босгон дээр ирж буй Бадди Гай нь блюз хөгжмийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг уран бүтээлч билээ. Түүний энэхүү ойн баярын тоглолт нь хөгжмийн ертөнцийн томоохон үйл явдал болох төлөвтэй байна.