Мягмар гарагт Болгарын эрэг орчмын Хар тэнгисийн усанд хоёр хөлөг онгоц дроны халдлагад өртсөн талаар тус улсын Ерөнхий сайд Румен Радев мэдээллээ. Халдлагын улмаас нэг хөлөг онгоц живж, ослын бүсэд аврах ажиллагааг яаралтай эхлүүлсэн байна.

Цэргийн цохилтод өртсөний улмаас Гвиней-Бисау улсын далбаатай Dignity ачааны хөлөг онгоц живжээ. Тус хөлгийн багийн гишүүдээс таван хүнийг аварсан бөгөөд сураггүй байгаа үлдсэн 11 далайчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Варна дүүргийн захирагч Марио Смрков мэдэгдсэн байна.

Түүнчлэн халдлагад өртсөн өөр нэг хөлөг болох Мальта улсын далбаатай Chelsea 3 хөлгийн бүх 15 багийн гишүүнийг аврагчид нүүлгэн шилжүүлжээ. Тэднээс таван хүн хөнгөн гэмтэл авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа ажээ.