Испанийн Хаан VI Фелипе болон Хатан хаан Летисиа нар мягмар гарагт Хойд Африк дахь тус улсын эксклав болох Сеута хотод хийх анхны айлчлалаа эхлүүллээ. Тэд Марокко улстай харилцаа хурцдахад хүргээд буй цагаачлалын хямралтай нүүр тулсан тус хотын оршин суугчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү очсон байна.
Хааны хос Сеута хотод зочилсныхоо дараа лхагва гарагт Хойд Африк дахь Испанийн өөр нэгэн эксклав хот болох Мелилья руу явах аж.
Энэхүү айлчлал нь Фелипе хааны эцэг I Хуан Карлос 2007 онд дээрх хоёр хотод айлчилснаас хойш Испанийн төрийн тэргүүн тус бүс нутагт анх удаа хөл тавьж буй тохиолдол болж байна. Хааны гэр бүлийн энэхүү айлчлал нь цагаачлалын асуудал хурцадсан цаг үед тохиож байна.