Технологийн хөгжил бидний өдөр тутмын амьдралд олон талын боломжийг нээж байгаа ч хайр дурлалын ертөнцөд энэ нь эсрэгээрээ нөлөөлж эхэлжээ. Fast Company-ийн мэдээлснээр, болзооны апп ашиглагчдын дунд хиймэл оюун ухаан (AI) ашиглах нь тийм ч таатай зүйл биш гэж үзэх хандлага түгээмэл байна.
Болзооны Hily апп-аас АНУ-ын Gen Z болон Миллениал үеийн 3,500 хэрэглэгчийн дунд явуулсан судалгаагаар хиймэл оюун ухаанд найдах нь болзооны зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулдаг болохыг тогтоожээ. Судалгаанд оролцогчид хиймэл оюун ухааныг болзоонд ашиглах нь романтик харилцаа болон ирээдүйн хамтрагчаа сонгоход томоохон саад тотгор, бүр цаашлаад "улаан туг" (red flag) буюу сэрэмжлүүлэх шинж тэмдэг гэж үзэж байна.
Ялангуяа залуу үеийнхэн хиймэл оюун ухаанд хэт шүтэлцээтэй байхыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Судалгааны үр дүнгээс харахад, Миллениал үеийн оролцогчдын 56 хувь нь хиймэл оюун ухааныг байнга ашигладаг хүнтэй болзохоос татгалзана гэдгээ илэрхийлжээ. Энэ нь технологийн дэвшил хүмүүсийн хоорондын жинхэнэ харилцааг орлох боломжгүй бөгөөд харин ч эсрэгээрээ харилцааг хөндийрүүлж болзошгүйг харуулж байна.