Бонни Тайлер гэх нэрийг залуучууд төдийлөн сайн мэдэхгүй байж болох ч, түүний “Total Eclipse of the Heart”, “Holding Out for a Hero” зэрэг дуунууд нь 80-аад оны поп хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг билээ. Уэльс гаралтай, өдгөө 72 настай дуучин бүсгүй Португалид аялж яваад эрүүл мэндийн байдал нь муудаж, яаралтай хагалгаанд оржээ.
Түүний төлөөлөгчийн мэдээлснээр хагалгаа амжилттай болж, одоогоор бие нь сайжирч байгаа аж. Хагалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд Бонни Тайлер хурдан эдгэрч, дахин тайзан дээрээ гарахыг хүсэн ерөөе.
Тайлер сүүлийн жилүүдэд хөгжмийн карьераа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Европын орнуудаар аялан тоглолт хийж, шинэ цомог гаргаж байсан. Түүний хүчтэй хоолой, тайзны чадвар нь фенүүдийнх нь зүрх сэтгэлд хэвээр үлдсэн гэдэгт итгэлтэй байна.