Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн хүү, барууны жигүүрээс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан Флавио Болсонару АНУ руу нууцаар зугтсан нь Бразил даяар шуугиан тарьж, түүнийг хайх ажиллагааг эхлүүлэхэд хүргэлээ.
Түүнийг шалгаж буй хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд тус улсаас гарч явахаас сэргийлж Бразилын Дээд шүүхээс паспортоо хураалгахыг даалгасан байжээ. Энэхүү шийдвэр нь түүнийг ням гарагийн сонгуульд ялагдал хүлээсний дараа гарсан байна.
Гэвч Флавио Болсонару шүүхийн шийдвэрийн дагуу гадаад паспортоо тушаахаас татгалзаж, Аргентин болон Эквадор улсуудаар дамжин АНУ руу оргон зайлжээ. Одоогоор Бразилын эрх баригчид түүний байршлыг тогтоохоор эрчимтэй хайж байна.