НҮБ-ын Ерөнхий Ассамблей Лхагва гарагт АНУ-ын Кубад тавьсан эдийн засгийн хоригийг 34 дэх жилдээ буруушаасан шийдвэр гаргалаа.

Энэ удаагийн санал хураалтын дүнд нөлөөлөх гэсэн Вашингтоны шахалтын улмаас зарим улс анх удаа тогтоолын эсрэг санал өгөх эсвэл санал хураалтад огт оролцохгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал, санал хураалтад 130 улс дэмжсэн, 17 улс эсэргүүцсэн, 25 улс түдгэлзсэн байна.

Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад дэмжлэг мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жил уг арга хэмжээг 160 гаруй орон дэмжиж, ердөө 12 орон түдгэлзэж байжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ийм тогтоолууд нь хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгэдэггүй байна.