Британийн алдарт дуучин, “Rock and Roll” дуугаараа олонд танигдсан 82 настай Гэри Глиттерт холбогдох хэргийн талаар Billboard мэдээллээ. Түүнийг дахин нэг бага насны охиныг бэлгийн дарамтад оруулсан хэрэгт буруутган, шинээр ял тулгасан байна.

Гэри Глиттер нь өмнө нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр олон удаа ял шийтгүүлж байсан нэгэн юм. Тэрээр 1970-аад оны үед гурван хүүхдийг хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар хорих ангид ялаа эдэлж байна.

Дуучныг тойрсон энэхүү ноцтой асуудал болон түүний өнгөрсөн үеийн гэмт хэргүүд нь олон нийтийн анхаарлыг дахин татаж байна.