The Killers хамтлагийн гоцлол дуучин Брэндон Флауэрс бие даасан уран бүтээлийн ертөнцөд эргэн ирэх гэж байна. Тэрээр 11 жилийн дараа өөрийн соло цомгоо гаргахаар болсон бөгөөд шинэ төслийг 'Thrasher' хэмээн нэрлэжээ.

Энэхүү шинэ цомог нь кантри хөгжмийн урсгалаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд нийт 10 дуунаас бүрдэх юм. Брэндон Флауэрсийн удаан хүлээлгэсэн энэхүү уран бүтээл наймдугаар сарын 21-нд сонсогчдын хүртээл болох товтой байна.