Алдарт The Killers хамтлагийн гоцлол дуучин Брэндон Флауэрс Их Британи болон Ирландад хийх бие даасан аялан тоглолтынхоо өмнө NME сэтгүүлээс зохион байгуулсан "Blind Ranking" буюу дараагийн дуугаа мэдэхгүйгээр сохроор эрэмбэлэх сорилтод оролцлоо. Тэрбээр наймдугаар сард гарсан "Thrasher" бие даасан цомгийнхоо талаар ярилцах үеэрээ хамтлагийнхаа шилдэг таван дууг эрэмбэлсэн байна.
Сорилын эхэнд түүнд 2006 оны "When You Were Young" дуу таарчээ. Эхний цомог нь маш амжилттай болсон тул хоёр дахь цомогтоо санаа зовж байсан ч энэ дуу цацагдах үеийн мэдрэмжээс хамтлаг зүгээр байх болно гэдгээ ойлгосон бөгөөд одоо ч талархаж явдаг гэдгээ дурджээ. Дараа нь тэрбээр Лондон хотод аялан тоглолтоор явахдаа ажиллаж байсан "Human" болон 2017 оны "Wonderful Wonderful" цомгийг аварсан гэж үзсэн ч жагсаалтын нэгт орохгүй гэсэн "The Man" дуунуудыг үнэлсэн байна.
Мөн тэрээр "Read My Mind" дууг өндрөөр үнэлсэн ч дотроо нууцхан "All These Things That I’ve Done" дуугаа заримдаа илүү дээр байж магадгүй гэж боддогоо хуваалцжээ. Харин хамтлагийн хамгийн алдартай бүтээл болох "Mr. Brightside" дууныхаа талаар ярихдаа Oasis хамтлагийн "Don't Look Back In Anger" дуунаас сэдэвлэж бичсэн түүхээ дэлгэсэн юм. Флауэрс Oasis-ийн тоглолтыг Лас Вегаст үзэж, үзэгчдийн хүлээж авч буй уур амьсгалыг хараад түүн шиг зүйл хүссэнээр уг дуу төрсөн байна.
Брэндон Флауэрс Их Британи, Ирландын бие даасан аялан тоглолтоо Борнмут хотын O2 Academy-гаас аравдугаар сарын 14-нд эхлүүлж, улмаар Лондон, Бристол, Манчестер, Глазго зэрэг хотуудаар аялж, аравдугаар сарын 27-нд Дублин хотод өндөрлүүлэхээр төлөвлөөд байна.