Америкийн алдартай дуучин Бэйли Зиммерманд холбогдох хуулийн асуудал шийдэгдлээ. Түүнийг Нью-Мексико муж улсын амралтын газарт байхдаа зочид буудлын өрөөг сүйтгэсэн хэмээн буруутгаж байсан юм.

Дуучныг тус амралтын газарт 16,000 ам.долларын хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан бөгөөд энэ нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Тэгвэл Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, түүнд холбогдох уг хэргийг албан ёсоор хэрэгсэхгүй болгосон байна.

Бэйли Зиммерман нь АНУ-ын хөгжмийн ертөнцөд идэвхтэй уран бүтээл туурвидаг дуучин юм. Одоогоор хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.