АНУ-ын кантри хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин Бэйли Зиммермантай холбоотой хэрэг эцэслэгдлээ. Түүнийг Нью-Мексико муж улсын нэгэн зочид буудлын өрөөнд эд хөрөнгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байсан юм.
Billboard сэтгүүлийн мэдээлснээр, дуучин Бэйли Зиммерманы эсрэг үүсгэсэн уг хэргийг албан ёсоор хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү шийдвэр гарах болсон гол шалтгаан нь тухайн зочид буудлын өрөөнд учирсан хохирлыг бүрэн барагдуулж, нөхөн төлбөрийг бүрэн төлсөнтэй холбоотой ажээ. Ийнхүү хохирлыг бүрэн барагдуулсны дараа дуучинд ямар нэгэн ял шийтгэл оногдуулахгүй болсон байна.