Америкийн жүжигчин Николас Брендон таалал төгсөөд удаагүй байгаа билээ. Түүний үхлийн шалтгааныг саяхан зарласан бөгөөд судасны хатуурал, цусны даралт ихсэх өвчний улмаас зүрхний баруун артерийн 90 хувь нь бөглөрсөнөөс болж нас барсан байна.

Николас Брендон нь 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр маш их алдартай байсан “Buffy the Vampire Slayer” буюу “Вампир Цуст Булаагч” цуврал кинонд Ксандер Харрисын дүрийг бүтээснээрээ олонд танигдсан юм. Энэхүү цуврал кино нь дэлхий даяар маш олон залуу үзэгчдийн хүсэн хүлээдэг бүтээл болж чадсан билээ.

Түүнийг нас барахад олон мянган шүтэн бишрэгчид нь гүн эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд түүний бүтээсэн дүрүүд залуу үеийнхний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно гэдэгт итгэлтэй байна.