Америкийн кино урлагийн ертөнцийн нэрт төлөөлөгчдийн нэг, “Мишн Импоссибл” киноны Лютер Стикелийн дүрээрээ олонд танигдсан Винг Реймс өнгөрсөн баасан гарагт Лос-Анжелес хотын нэгэн ресторанд муужирсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, 65 настай жүжигчин гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол идэж байх үеэрээ гэнэт ухаан алджээ. Яаралтай тусламжийн багийнхан тэр даруй ирж, анхны тусламж үзүүлсний дараа эмнэлэгт хүргэсэн байна.
Одоогоор Винг Реймсийн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч, түүний төлөөлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан жүжигчний биеийн байдал тогтвортой байгааг мэдэгджээ. Муужрах шалтгааныг нарийвчлан тогтоохоор эмч нар үзлэг хийж байгаа гэнэ.
Винг Реймс нь Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд “Криминал чтиво”, “Аут оф Сайт”, “Дон Кинг” зэрэг олон арван кинонд тоглосон. Түүний эрүүл энхийн төлөө фэнүүд нь санаа зовж байгаагаа илэрхийлж, хурдан эдгэрэхийг хүсч байна.