Намрын сэрүүн өдрүүдэд гадаа тухлан суухад зориулагдсан Ninja Fireside360 төхөөрөмжийн үнэ Amazon худалдааны платформ дээр түүхэн дэх хамгийн доод түвшиндээ хүрч хямдарлаа. Аравдугаар сарын 13-ны байдлаар уг төхөөрөмж үндсэн үнэ болох 499.99 ам.доллароос 50 ам.доллароор хямдарч, 449.99 ам.доллароор худалдаалагдаж байна.

Ninja Fireside360 нь зөвхөн галын голомт төдийгүй халаагуурын үүргийг давхар гүйцэтгэдэг давуу талтай юм. Хэрэглэгчид өөрсдийн орчинд тохируулан зэвэрдэггүй ган (stainless steel), cyberspace, maroon, stone болон бор өнгийн сонголтуудаас авах боломжтой байна.

Энэхүү төхөөрөмж нь дулаан ялгаруулах гурван өөр горимтой: зөвхөн дөл гаргах, зөвхөн халаах, эсвэл хоёуланг нь хослуулах боломжтой. Мөн утаа гаргадаггүй бүтэцтэй тул хувцсанд утааны үнэр шингэх болон үнс цэвэрлэх асуудалд санаа зовох шаардлагагүй гэдгээрээ онцлогтой. Галын дөлийг эргүүлдэг тохируулагчаар хялбархан асааж, унтраадаг аж.

Үүнээс гадна Ninja Fireside360 нь цаг агаарт тэсвэртэй тул жилийн турш гадаа хадгалах боломжтойгоос гадна оч үсэргэхгүй хийцтэй тул өвс, чулуу, мод зэрэг төрөл бүрийн гадаргуу дээр аюулгүй ашиглах зориулалттай юм.