Олон улсын газрын тосны зах зээл 2026 онд томоохон сорилттой тулгарч болзошгүйг MarketWatch мэдээллээ. Дэлхий нийтээрээ ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын хяналтыг эсэргүүцэх хандлага нэмэгдэж байгаа нь үнийн хувьд тодорхойгүй байдлыг үүсгэж байна.
Үүсээд буй нөхцөл байдлын гол шалтгаануудын нэг нь Ирак улс ОПЕК-ээс гарах тухай санааг илэрхийлсэнтэй холбоотой юм. Хэрэв энэхүү үйл явц биеллээ олбол газрын тосны нийлүүлэлт болон үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, нэг баррель газрын тосны үнэ 50 ам.доллароос доош унах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
ОПЕК-ийн зохицуулалтыг үл тоомсорлох дэлхийн зах зээлийн энэхүү хандлага нь ирэх онд газрын тосны салбарт томоохон үймээн самуун авчирч болзошгүй нэмэлт хүчин зүйл болоод байна.