Технологийн салбарын мэдээллийн CNET сайт өдөр тутмын амьдралын хэв маяг болон биеийн тамирын дасгалыг хянах боломжтой фитнес төхөөрөмжүүдийн шилдэг сонголтуудыг танилцууллаа.

Орчин үед хэрэглэгчид өөрийн стресс, нойр, зүрхний цохилт болон алхам зэрэг биеийн үзүүлэлтүүдээ тогтмол хянахыг эрмэлзэх болсон. Эдгээр төхөөрөмж нь зөвхөн дасгал сургуулилтаас гадна өдөр тутмын идэвхтэй байдлыг нарийвчлан бүртгэх зориулалттай юм.

CNET-ийн зүгээс гаргасан жагсаалтад багтсан төхөөрөмжүүд нь хэрэглэгчдэд өөрийн биеийн байдал болон дасгалын ахиц дэвшлийг хянах боломжийг олгодог байна. Эдгээр төхөөрөмж нь фитнесээр хичээллэгсдэд өөрийн ахиц дэвшлийг илүү үр дүнтэйгээр ажиглахад тусалдаг.