NFL-ийн Даллас Ковбойс багийн өмнөх од, хүлээн авагч Дез Брайант багийн эзэн Жерри Жонст хандан ахлах дасгалжуулагч Брайан Шоттенхаймертай тооцоо бодохыг нээлттэйгээр уриаллаа. Тэрээр Жонсын өгсөн ярилцлагыг цахим сүлжээнд хуваалцахдаа өөрийг нь 2017 оны улирлын дараа багаас явуулж байсныг сануулан, дасгалжуулагчтайгаа ч мөн адил салах ёс хийх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн байна.

Ковбойс багийн эзэн Жерри Жонсын хувьд улирлын дундуур дасгалжуулагчаа халахгүй гэсэн байр сууриа хадгалсаар байгаа ч түүний өнгө аяс сүүлийн үед зөөлөрсөн шинжтэй байна. Аризона Кардиналст хожигдсоны дараа энэ талаар ярихаас татгалзаж байсан тэрээр Талархлын баярын дараагийн тоглолтын өмнө дасгалжуулагчийг халахгүй гэж мэдэгдсэн юм. Мөн Шоттенхаймер энэ ажилд тохирох хүн мөн эсэх талаар асуухад өнөөдрийн тоглолтод тийм зүйл харагдсангүй хэмээн хариулсан ч одоогоор дасгалжуулагчийн халаа сэлгээ бодолд нь байхгүй гэдгийг давтан дурджээ.

Шоттенхаймер тус багийн ахлах дасгалжуулагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Багийн довтолгоо маш өндөр түвшинд тоглож байгаа ч хамгаалалтын шугам олон оноо алдан багийг хүнд байдалд оруулсаар байна. Тухайлбал, Филадльфи Ийглст 39-38 харьцаагаар хожигдохдоо 21 онооны давуу байдлаа алдаж, дөрөвдүгээр үед л гэхэд 22 оноо алдсан юм.