АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Village People" хамтлагийн гоцлол дуучин Виктор Уиллис таалал төгссөнтэй холбогдуулан түүнийг дурсан хүндэтгэл үзүүллээ.

Трамп талийгаачийг "гайхалтай бөгөөд хөгжилтэй хүн" хэмээн тодорхойлсон байна. "Village People" нь 1970-аад оноос хойш дэлхий дахинд танигдсан Америкийн алдартай поп хамтлаг юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сонгуулийн сурталчилгааны цуглаануудын үеэр тус хамтлагийн хамгийн алдартай бүтээл болох "Y.M.C.A." дууг тоглуулах дуртай байсан нь олонд ил болсон билээ. Энэхүү дуу нь түүний цуглаануудын салшгүй нэгэн хэсэг болж байсан юм.