АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдэл хийхдээ Оростой хийж буй дайныг зогсоохын тулд Киев өөрийн нэрийн өмнөөс өөр хүнээр хэлэлцээ хийлгэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Магадгүй Зеленский хэлэлцээ хийлгэхээр өөр хүнийг сонгох цаг нь болсон байх” хэмээн хэлсэн байна. Дональд Трамп өмнө нь 10-р сарын 10-нд Украины ерөнхийлөгчийг солихыг уриалж байсан юм.

Үүнээс гадна Трамп сэтгүүлчдэд хандан ОХУ Украины хувьд "гайгүй" байгаа бөгөөд "тэд нэг их зүйл хийгээгүй" гэж ярьжээ.