АНУ-ын Ерөнхийлөгч асан, бизнесмэн Дональд Трамп Уолл-стритийн хөрөнгийн биржийн арилжааг эхлүүлэх ёслолын ажиллагаанд оролцлоо. Тэрээр арилжааны хонхыг цохиж, хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөвийн талаар өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Трамп хэлэхдээ, хөрөнгийн зах зээл "дээшээ цойлно" хэмээн мэдэгджээ.
Энэхүү үйл явдлын үеэр тэрээр мөн өөрийн нэрэмжит "Трамп данс" (Trump accounts) хэмээх шинэ бүтээгдэхүүнийг танилцуулав. Энэ нь 18-аас доош насны хүүхдүүдэд зориулсан тусгай хөрөнгө оруулалтын данс юм. Трамп энэхүү индрийг ашиглан шинээр нэвтрүүлж буй хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө олон нийтэд сурталчилсан байна.