АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагийн орой өөрийн үүсгэн байгуулсан Truth Social сошиал платформ дээрээ нэгэн эмэгтэйн зургийг оруулжээ. Шаргал үстэй энэхүү эмэгтэйн зураг олон нийтийн дунд багагүй эргэлзээг төрүүлээд байна.

Трампын гэнэтийн энэхүү нийтлэлийн дараа интернэт хэрэглэгчид болон цахим орчны эрэлчид уг бүсгүйн хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Одоогоор тус зурагтай холбоотой мэдээлэл хязгаарлагдмал байгаа бөгөөд хэрэглэгчид түүнийг хэн болохыг олж мэдэхээр оролдож байна.