АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бямба гарагийн орой нийтэлсэн зураг цахим сүлжээнд багагүй шуугиан тариад байна. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Truth Social платформ дээрээ шаргал үстэй нэгэн эмэгтэйн зургийг нийтэлжээ.

Трамп уг зургийн тайлбар хэсэгт “Гайхалтай охин” хэмээн бичсэн байна. Гэвч уг нийтлэл нь хүмүүсийн дунд ихээхэн эргэлзээг төрүүлээд байгаа юм. Учир нь зураг дээрх эмэгтэй нь олон нийтийн таньдаг хүн биш байгаа нь асуудал үүсгэжээ.

Энэхүү үйл явдлын улмаас цахим орчинд олон хэрэглэгч тухайн бүсгүй хэн болох талаар таамаг дэвшүүлж, үүсээд буй нөхцөл байдлыг гайхан хүлээж авч байна.