Дэлхийд алдартай реппер Дрейкийн үүсгэн байгуулсан Торонто хотын амьдралын хэв маягийн OVO брэнд болон Флорида мужид байрлах зээлдүүлэгч компанийн хооронд хуулийн маргаан үүсээд байна.
Billboard-ийн мэдээлснээр, 4 сая долларын зээлтэй холбоотой энэхүү асуудлаар хоёр тал Канад улсын шүүхэд харилцан нэхэмжлэл гаргажээ. Одоогоор талуудын хооронд шүүхийн үйл явц үргэлжилж байгаа бөгөөд хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.